Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын хөгжмийн суваг болох “Channel 11”-ээр урлаг соёлын одод болох Мээдээ, Ганаа, жүжичгин Гэрэлээ гээд нүд хужирлам олон хүмүүс хөтлөлт хийж, сүүлийн үеийн урлагийн гал тогоон дах буцлам халуун мэдээллийг газар дэрэээс нь хүргэх болсон. Мэдээж олны танил хүмүүс хөтлөж байгаа учраас үзэгчид ч дуртай байх нь мэдээж. За саяхнаас “Тарагтай боов” гэсэн содон нэртэй нэвтрүүлгийг дуучин Хишигдалай хөтлөн, мөн л олны танил хүмүүстэй илэн далангүй ярилцаж байгаа. Нэрнээсээ эхлээд сонирхолтой уг нэвтрүүлгээр дуучин бүсгүй олны танил эрхмүүдтэй “нэг оронд орж” цензургүй яриа өрнүүлээд буй.
Тэгвэл саяхны нэгэн дугаартаа загвар өмсөгч Энхболдтой халуун яриа өрнүүлэхдээ Хишигдалай “Миний талаар лав элдэв муу яриад байгаа хүмүүсийг би гайхдаг, би та нарт ямар гай болоо вэ гэж хэлмээр санагддаг” хэмээн өөрийнхөө дотор байдаг нууцхан бачуурлаа дэлгэнэ лээ. Гэвч, сайнаар ч бай муугаар ч бай цоллуулсан энэ хэдэн шар хэвлэлийнхээ буянаар олонд танигдах эх үүсвэрээ тавьсан гэдгээ битгий мартаасай урлагийхан минь. Бусдаар бол биеэ хэрхэн авч явж, хэнд юу гэж хэлүүлэх нь “цэвэр” өөрсдөөс чинь шалтгаалах юм шүү.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ