Сүүлийн үед Н.Алтанхуягтай холбоотой ойр орчмын хүмүүсийг нь хоморголон шалгаж эхэлсэн. Бараг түүний ойр орчимд шалгагдалгүй үлдсэн хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд л гэхэд түүний эхнэр хилээр их хэмжээний мөнгө авч гарах гэж байгаад саатуулагдсан. Тэгвэл энэ тухай ашгүй нэг Н.Алтанхуяг ам нээлээ.
Тэрээр “Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаагүй. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж бий. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа” гэлээ.
Н.Алтанхуягийн ойр орчмынхон ийнхүү баригдах болсон шалтгааныг улс төрийн зорилготой гэж үзэх хүмүүс ч байна. Магадгүй түүнийг Ерөнхийлөгчийн нэр дэвшинэ гэсэн мэдэгдлээс болж энэ бүхэн эхэлсэн гэх хардлага ч нийгэмд бий боллоо.
Эх сурвалж: Breakingnews.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ