Өвлийн улирал хаяанд ирж, хүн болгон амтат халуун хоол хаана байгааг сураглаж байгаа л биз дээ. Тэгвэл сүүлийн үед хүн бүхний анхаарлыг татаад байгаа “Гэгээнтэн Энтертайнмент” төвийн нэгдүгээр давхарт байрлах Дэлхий даяар 700 гаруй салбартай “Ажисен Рамен”-ыг танилцуулах гэж байна.
Тодруулбал, гахайн ясны шөлөөр хийдэг амтат рамены салахын аргагүй амт энэ өвлийн туршид таныг дулаацуулна гээд бод доо. Бас нэг нууц дэлгэхэд таны идсэн раменд коллаген ихээр агуулагддаг ач тустай учраас хөгшрөлтөөс сэргийлэх ид шидийг үзүүлж, бие болон арьсны гоо сайханд давхар нөлөөлөх гайхалтай үр дүнтэй юм байна.
Та “Ажисен Рамен”-д зөвхөн рамен байдаг гэж бодоогүй биз? Ажисений хамт олны танд бэлдсэн цэсэнд хоёрдугаар хоол, хүүхдийн сэт зэрэг өргөн сонголттой хоолнууд ч мөн багтдаг.
Сонин дуулгахад, өвлийн улирал хаяанд ирж байгаа болхоор эднийд “Адууны махтай, амтат рамен”-ыг шинээр гаргаж байгаа юм байна. Адууны мах илч ихтэй, халуун чанартай учраас идсэний дараа өвлийн хүйтэнд санаа зоволтгүй болох нь байна шүү дээ. Зөвхөн Монгол дахь салбарын цэсэнд л ийм хоол гарч байгаа учраас тун удахгүй “Сонго” аппликейшн-тэй хамтран хүргэлт хийх гэж байгаа “Ажисен Рамен”-ыг сонгох нь зөв юм шиг ээ. Хамгийн амттай рамен, халуун дотно үйлчилгээ, тухтай орчноос би ч гэсэн татгалзахгүй шүү.
Хаяг: Гэгээнтэн Энтертайнмент төвийн нэгдүгээр давхарт
УТАС: 7555-6600
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2108 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ
Гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөлөө