Үүрэн холбооны салбарын анхдагчдын нэг "Скайтел" группийг "Алтай холдинг" болон "Шунхлай" групп хамтран эзэмшдэг ба тэд удирдлагын багийн шинэ томилгоог өнгөрсөн долоо хоногт хийсэн байна.
Тодруулбал, "Скайтел" группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан П.Батсайханы оронд Б.Баттүшигийг томилж харин Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Д.Болор ажлаа хүлээлгэн өгчээ. Д.Болор захирлын оронд "Скайтел"-н Тэргүүн дэд захирал Д.Нарантуяаг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
"Алтай холдинг" групп энэ жил Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдааны сүлжээнд цоо шинэ стандарт бүхий "И-Март" дэлгүүрийг зах зээлд танилцуулж богино хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болоод байгаа билээ. Тус группын ТУЗ-ийн даргаар Батболдын Баттүшиг мөн энэ жилээс ажиллаж эхэлсэн юм.
"Алтай холдинг" групп нь "Чингис хаан" зочид буудал, "Алтай кашмир", "И-Март", "Стар HD" телевиз зэрэг бизнесийн олон төрөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Давхардсан тоогоор 3.1 сая хэрэглэгчтэй болсон Монголын үүрэн холбооны салбархэрэглэгчийн хувьд аль хэдийнээ ханаж өсөлт саарч байгааг салбарын тоглогчид болоод ажиглагчид онцолдог.
Дата хэрэглээний цоо шинэ орчинд оператор компаниудын бизнес мөн л цоо шинэлэг арга барилаар ажиллах сорилт тулгараад байгаа билээ.
Breakingnews.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо