-ҮЗХ-ны хурлын дараа Н.Алтанхуягийн дүүг баривчилжээ-
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан. Мөн ингэж мэдээлэл хийсний дараа магадгүй улстөрийн дайралт ирэх байх гэж хэлж байсан юм.
Тэгвэл өчигдөр буюу АН-ийн ҮЗХ хуралдсан өдөр дүүг нь хилээр гарахыг хориглож, цагдан хорьсон нь Н.Алтанхуягт өгч буй сануулга гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.
Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр ҮЗХ-ны хурлаас өмнө Н.Алтанхуягтай тохироо хийх хэд хэдэн санал ирсэн боловч алийг нь ч хүлээж аваагүй гэх. Тиймээс хурлын өмнө дүүг нь зөвхөн хилээр гаргахыг хориглож байсан бол ҮЗХ-ын хурлын дараа шууд захирамж уншиж хорьсон тухай мэдээлэл байгаа юм.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хориглоод байгаа. Тодруулбал, энэ сарын 5-нд түүний эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм. Ийнхүү Н.Алтанхуягийг эхнэр болон дүүг нь хилээр гарахыг нь хориглосон нь улс төрийн шалтгаантай гэж үзэхэд хүргээд байна.
Grandnews.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо