Нийтийн дууны хүүхнүүд хөдөө төрхтэй, хөвөнтэй дээлтэй байхаа больсон гэдгийг баталж яваа нэгэн бүсгүй олны анхаарлыг татаад буй. Дуулж буй дуу, хийж буй уран бүтээлээрээ ийн олны нүдэнд өртөөд байгаа юм уу гэхэд бас үгүй юм аа. Говь нутгийн Х.Мөнгөнцэцэг гэх бүсгүй нийтийн дууны ертөнцөд хөл тавин “нийтийн дууны отгон гүнж” нэрийдлийг авсаан. Одоогийн урлаг соёлын олны танил эрхмүүд бие биедээ хаан, гүнж, хатан хаан, ханхүү зэрэг дурын нэршлийг өгөх нь нэр бодлын өөрсдийгөө дөвийлгөх гэсэн ядмагхан арга гэлтэй.
2013 онд СУИС-ийг төгссөн Х.Мөнгөнцэцэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар уран бүтээлийнхээ зардлыг ивээн тэтгүүлж байсан гэдэг. "Номин талст" хамтлагийн Т.Дэлгэрмөрөнтэй хамтран "Хайрын дээд хань минь" дууг сэргээн дуулахдаа хэтэрхий энгэр задгай даашинз өмсөн эхээс заяасан уу? элдэв нь аргаар томруулсан уу? гэж хэвлэл мэдээллээр шуугих болсон хоёр хөхөө шахан байж ил гаргасан нь Монгол түмний сонсох дуртай сайхан дууны утга агууламжыг “дэгсдүүлж” байна гэсэн шүүмжлэлд нилээдгүй өртсөн. Ямар сайндаа л үзэгчид дууг нь сонсохоос илүүтэйгээр түүний хоёр хөхийг нь харсаар байгаад таарсан гэгдэх...
Хэзээний сайхан хүүхнүүдийн патиарыг хэлбэртэйхэн шиг дарчихдаг Мөнхчулууны Зоригтоор зургаа даруулаад амжсан гэсэн. Мөн түүний бусад ил задгай зургийг энд тэндэхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс төвөггүйхэн олоод харчих боломжтой болсон байна лээ. Ардын ам дамжин, үеэс үед өвлөгдөн ирсэн сайхан дуунуудыг минь нүцгэн шахуу хүүхэн бие галбираа илж таалаад дуулаад байвал хэнд таатай байх вэ. Зөв газраа, зөв хүмүүст зориулж тайчихаас биш, зөвхөн биеэ гайхуулаад байвал үүнийг юу гэж ойлгох вэ? Ямарваа нэг зүйл шинэчлэгдэж болно, гэхдээ ямар хайрцган дотор байх ёстой хязгаараа мэддэг байгаасай даа, урлагийнхан минь.
PAPARATSI.MN
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян