Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хориглоод байгаа. Тодруулбал, энэ сарын 5-нд түүний эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан юм.
Саатуулсан шалтгаан нь Э.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжин орсонтой холбоотой гэж эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг ч мөн хилээр гарахыг нь хоригложээ.
Одоогоор ямар шалтгаанаар хориглосон нь тодорхойгүй байна. Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг АТГ-аас шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон. Мөн түүний хүргэн гэгдэх ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнг одоо ч шалгаж буй.
Харин ахлах зөвлөх Л.Гансүхийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэж шүүхээс ял оноосон юм.
Харин одоо түүний эхнэр болон дүүг нь хилээр гарахыг нь хориглосон нь улстөрийн шалтгаантай гэж тэд үзэж байгаа аж.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэж улстөрийн дайралт ирэх байх гэж мэдээлж байсан юм.
ҮЗХ хуралдах энэ өдөр дүүг нь хилээр гарахыг хориглосон нь Н.Алтанхуягт өгч буй сануулга бололтой гэж хардах хүмүүс ч байна.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо