Нүдээ аниад төсөөлөх мэдрэмжийг хэн мэдрүүлэв


“Boomtown” хамтлагийн ахлагч байсан МУСТА Г.Ган-Очир гэх энэ залуу орчин үеийн олон ч тайзны мюзикпь, жүжиг, киноны бүжиг дэглээч болон найруулагчийн  үүргийг гүйцэтгэх болсон. Тэгвэл энэ удаад Г.Ган-Очир кино зохиол бичсэн байна. Тодруулвал, энэ сарын 13-нд нээлтээ хийсэн “Expressive line”, “Paramind Art”, “Guyeg Entertainment”-ийн бүтээл Александр Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” зохиолоос сэдэвлэсэн “Нүдээ аниад төсөөл” романтик, инээдмийн жанрын, мюзикль киноны зохиолч, ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд энэхүү киноны гол дүрүүдэд УДЭТ-н жүжигчин О.Дөлгөөн, Э.Тодгэрэл болон Б.Шинэбаяр, Б.Золжаргал, бусад дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Ж.Оюундарь, “Мөрөөдлийн театр”-н жүжигчин Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, мөн жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Бархүү нар оролцон тогложээ. Мөн продюссераар та бидний сайн мэдэх Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар, зураглаачаар А.Ханхүү нар тус тус ажилласан байна. 

 

Киноны зураг авалт өнгөрсөн наймдугаар сард хийгдсэн бөгөөд 2018 оны үйл явдлыг өрнүүлэн, орчин үеийн, бусад төрөл жанрыг давталгүй, сэтгэлгээ, найруулгийн хувьд маш шинэлэг бүтээл болсноороо давуу талтай учраас үзэгчид болон бусад уран бүтээлчдийн анхаарлыг маш ихээр татаад байгаа билээ. Ер нь ямар ч уран бүтээлийг дахин давтагдашгүй байдлаар, сэтгэлгээний хувьд өндөр мэдрэмжтэйгээр цогцлооно гэдэг маш их авьяас, хөдөлмөр зүй ёсоор шаардагдах нь мэдээж. Г.Ган-Очирын хувьд “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийн зохиолыг кино зохиол болгосон чадварлаг зохиолч, найруулагч юм. 

 

Уран бүтээлийн хувьд тун ч амжилттай яваа түүний гэр бүлийн хүн нь “Amazing Dance Studio”-н захирал Б.Дэлгэрмөрөн гэх бүсгүй байдаг. Хэдийгээр багш мэргэжилтэй ч урлагт элэгтэй, хайртай, мөн нөхрөө дэмжин арын албыг тун ч сайн хариуцдаг гэнэ шүү. Мөн манай сайт уншигч танд хамгийн шинэлэг мэдээг дуулгахад тус киноны гол дүрийн дөрвөн жүжигчин залуус болох О.Дөлгөөн, Э.Тодгэрэл, Б.Шинэбаяр, Б.Золжаргал нар “Драмын дөрөв”-н залгамж халаа болон нэгдэж, уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орж байгаа юм байна. 

 

PAPARATSI.MN