Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш 15:00 цагт хуралдана гэсэн товтой байгаа. Сонгуулиас хойш шинэчлэл ярьж байгаа тус намын олон гишүүд уг хурлыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлцгээж буй. Ямар ч байсан хуралдаанаар намын шинэ дүрмийг хэлэлцэнэ, 12 дугаар сарын 6-нд болох Ардчилсан намын Их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдах байх гэсэн зүйлийг гишүүн асан Б.Гарамгайбаатар хэлж байна.
Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа хүмүүсийн тухайд ч байр сууриа илэрхийлцгээж байгаа. Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхөн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж шаардлага өргөн бариад байгаа. Тэд АН-ын дүрмийн төслийг институт, АН доторх фракц, зарим гишүүд боловсруулж байгаа гэж хэлцгээж байна. Тус хөдөлгөөний зүгээс АН-ын удирдлагуудад хандаж дараах шаардлагуудыг тавьсан.
АН-ын үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүтцийн төслийг яаралтай ҮЗХ-гоор батлуулах, АН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тавих шаардлагыг ил болгох, АН-ын дүрмийн шинэчлэлийг хэлэлцүүлэх журмыг батлах, АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүтцийн төслийг яаралтай бэлэн болгох, АН-ын Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын төслийг батлах, Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний боловсруулсан намын шинэчлэлийн үзэл баримтлалыг ҮЗХ-гоор батлуулахыг шаардаж байгаа аж.Тус хөдөлгөөний зохицуулагч С.Эрдэнэболд хэлэхдээ ҮЗХ-гоор өөрсдийн ханцуй дотор наймаалцсан дүрмийн төслийг авч ирээд зүтгүүлэх юм бол бид эсэргүүцнэ. Тиймээс дүрмийг төслүүдийг ил болгох хэрэгтэй гэж байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ