Загварын салбарынхны хийсэн бүтээснээ тайлагнадаг цогц арга хэмжээнүүдийн нэг бол дизайнеруудын шоу байдаг. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай, уран гартай нэгэн бүсгүй өдгөө гурав дахь жилдээ “O Couture” High fashion шоугаа зохион байгууллаа. Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалын тус шоуны ерөнхий зохион байгуулагчаар “O Couture Fashion Salon”, “Глобал Маркетинг Медиа Групп” хамтран ажиллажээ.
Тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар дахин давтагдашгүй бүтээл урладаг дизайнер бүсгүй шоуныхаа үеэр СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан бөгөөд тус шоу нь 400 гаруй олны танил, бизнесмен болон салбар бүрийн тэргүүлэгчдийг нэг дор хамруулан бүтээлээ танилцуулах боломжтой томоохон хэмжээний загварын шоу болдог гэдгээрээ онцлог юм. Ингээд уншигч та бүхэнд “O Couture-2017” загварын шоуны нүд унагам, гайхалтай, цорын ганц хувилбараар урлагдсан даашинзны гэрэл зургаас толилуулж байна.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ