Үзэгч түмэндээ хайрлан хүндлэгдсэн УДЭТ-ын жүжигчид болох Б.Жаргалсайхан болон Г.Урнаа нарыг нэгэн гэр бүлийн гишүүд гэдгээр нь Монголчууд илүүтэй сайхнаар хүлээж авдаг. 30-аад жил ханилахдаа гэр бүлийн амьдрал болон уран бүтээлийн олз омгоо арвижуулан, баяжуулсаар байгаа тэднийг олон ч жил драмын театр төдийгүй, тайз дэлгэцийн олон сайхан бүтээлүүд “урдаа барьсаар” ирсэн.
Оюутан ахуй цагаасаа хайр сэтгэлээр холбогдон халуун дулаан ам бүлийн эзэд болсон тэд уран бүтээл дээр ч, аливаа нэгэн арга хэмжээнд ч бие биенээ чимэн зэрэгцэн явдаг нь сайхан харагддаг. Хайрт гэргийгээ “Дүрлэгэр алаг нүдэн” хэмээн өхөөрддөг Хасар Жагаа халбага давс идэн хайртай Урнаагаа өөрийн болгож байсан хөгжилтэй ч гэмээр түүхтэй. Нас явж, намба суусан ч гэгээн цагаан хайр гэдэг хэзээд гэрэлтэй байхын үлгэрийг гэр бүлийн хоёр уран бүтээлчээсээ харж болох юм шиг ээ. Ингээд манай зурагчны дуранд өртсөн тэдний сүүлийн үеийн зурагнаас сонирхоё.
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ