Топ модель Д.Пүрэвсүрэнгүйгээр загварын тайзыг төсөөлөхөд бэрх санагдах үе бий. Яалт ч үгүй өөрийн чадвар чансаагаараа дээгүүрт тооцогддог түүний амьдрал олны нүдэн дээр үргэлж ил байдаг ч жүжигчин, загвар өмсөгч бүсгүй маань сүүлийн үед нам жимхэн амьдралыг илүүд үзэх болсон. Өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн дизайнер Д.Отгонжаргалын “O Couture” загварын шоуны нүүр царайгаар ажилласан тэрбээр фото моделийн үүрэг гүйцэтгэснээс бус тайзан дээр алхаж тансаг даашинзуудыг амилуулсангүй.
Түүнийг хэсэг амарсны эцэст загварын тайзнаа буцан ирж байна гэсэн олны хүлээлт үгүй болсноор барахгүй “Дахин загварын тайзан дээр алхахгүй ээ, залуу сайхан насныхаа гоо үзэсгэлэнг энэ хэвээр нь л хадгалан үлдмээр байна. Харин уран бүтээлийн хувьд бол эмгэн болтлоо жүжиглэнэ” хэмээжээ. Ямартай ч Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг загварын тайзнаасаа зодог тайлахаар ийнхүү сэтгэл шулууджээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна