Рок попын исгэлэн жимснүүд болох “Киви” хамтлаг байгуулагдаад аль хэдийнэ 13 жил болжээ. Тодруулвал жил бүрийн 12 сарын эхээр тэдний тэмдэглэлт баяр болох хамтлаг үүсгэн байгуулагдсан баярт мөч тохиодог. Энэ удаад 13 жилийнхээ ойтой золгох гэж байгаа бүсгүйчүүдийн хувьд харилцан адилгүй уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа. Хамтлагийн ахлагч Ука хэзээд дайчин, хөдөлмөрч зангаа орхилгүй өөрийнхөө бие даасан уран бүтээлийн цомгоо гаргасан. Одоо ч мөн шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон байгаа гэнэ. Харин хар сувд гэгдэх Намууны хувьд сэм сэмхэн өвөрмөц өнгө төрхөө гайхуулсан шинэ дуу гаргасан харагддаг.
Тэгвэл Ази төрхийг илэрхийлэгч Агийгийн хувьд ганцаарчилсан уран бүтээл хийлгүйгээр өдгөө янаг амрагийн харилцаагаараа л олны анхаарлыг татаад буй. “МАК”-ын ханхүү Н.Номтойбаяртай дотно харилцаатай болж, урлагаас хараат бус явж байгаагаа харуулсан. Хамтлагийнхаа 13 жилийн ойгоо энэ жил даруухан тэмдэглэх тухайгаа нэгэн хөгжмийн нэвтрүүлгийн үеэр өгүүлсэн Намуунаа өөрийнхөө тухай болон, хайрт багш Ангирмаа, хамтлагийн ахлагч Ука нарынхаа тухай ярьсаар байгаад Агийгаа орхигдуулсныг нь харвал уран бүтээлийн гавьсан “хийцгүй” байгаа түүний талаар ер нь юу ч ярих билээ дээ гэсэн бодлыг төрүүлээд авна лээ шүү.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо