Жилийн жилд өвөл болохоор нийслэлчүүд халтиргаа, гулгаа гэх асуудалтайгаа золгодог.
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орж нийслэл хотын иргэд халтиргаа гулгаатай нүүр туллаа. Товчхондоо нийслэлийн иргэд жил бүр хотынхоо гудамж талбайдаа цаг харгалзахгүй үнэгүй гулгадаг.
Тодруулбал, цас их орсоноос гудамж талбайд халтиргаа гулгаа үүсч, иргэд тайван алхаж чадахгүй, замын хажуу хашлагаас барьж арай ядан явна. Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Олон жил үргэлжилсэн энэ үзэгдэл олон хүнийг хохироосоор ирсэн.
Гэмтлийн эмнэлгийн мэдээллээс харвал жилийн жилд зуу зуугаараа халтиргаа гулгаанаас болж гар хөлөө гэмтээдэг. Мэдээж эмчлэх зардал олон саяар тоологдоно. Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний сөвийн ётатистик, тандалт судалгааны алба албанаас халтиргаа гулгаанаас болж, бэртэж гэмтсэн иргэдийн тоон мэдээллийг гаргажээ. Тодруулбал, арваннэгдүгээр сар гарснаас хойш нийт 1,344 яаралтай тусламж үзүүлснээс 25 тохиолдол энэ шалтгаанаас үүдэлтэй байна.
Харин он гарснаас хойш ГССҮТ 66,510 хүнд яаралтай тусламж үзүүлсэнээс 2,028 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл бэртэл авсан байжээ. Энэ нь тус үйлчлүүлсэн нийт иргэдийн 3.05 хувийг эзэлж байгаа бөгөөд тэдний 805 нь эрэгтэй, 1,223 нь эмэгтэйчүүд байна.
Гэмтлийн байдлаар нь он гарснаас хойшхи нийт тохиолдлыг авч үзвэл тархины, цээжний хөндийн, хэвлийн хөндийн битүү гэмтэл 63, хугарал, мултрал 1,250, зөөлөн эдийн гэмтэл 547, ил шарх 162, хавсарсан гэмтэл ихэвчлэн авсан байна.
Zaluu.com
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
“СҮҮ” ХК-ийн засварын ажил дуусаагүй тул наймдугаар сарын 11 хүртэл үргэлжүүлэн засварлахаар болжээ