Селена Гомес, Жастин Бибер хоёр салж, нийлэн нилээдгүй хэдэн жилийн нүүрийг үзсэн билээ. Энэ оны наймдугаар сард 24 настай Селена бүсгүй уран бүтээлээ түр завсарлан, чонон хөрвөс өвчний улмаас сульдсан биеэ тэнхрүүлэхээр болсноо зарласан.
Тэрбээр сүүлийн хэдэн сарын турш нийгмийн сүлжээнээс ч хөндийрч, хааяа дотны цөөн хэдэн найзтайгаа л уулзаж байгаа гэнэ. Энэ цөөхөн хэдэн азтай хүмүүсийн нэг нь хуучин найз залуу Жастин Бибер байсан сурагтай.
"Хэдэн долоо хоногийн өмнө Селенаг сувилалд хэвтэж байхад нь Жастин утсаар холбогдсон. Селена тун их гайхаж балмагдсан. Тэгээд биеэ барьж чадаагүй, байнга харьцах болсон" хэмээн эх сурвалж өгүүлжээ.
Жастин хуучин амраг бүсгүйгээ уярааж чадсан төдийгүй, нэг гэрт орж, хуримаа хийхийг ч санал болгосон байж магадгүй талаар Америкийн хэвлэлүүд шуугиад эхэллээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
АТГ: Эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...