Валютын ханш өдрөөр бус цагаар өсч буй энэ өдрүүдэд Засгийн газраас Сангийн сайд Б.Чойжилсүрэнд ам.долларын ханшийн өсөлтийг буулгах үүрэг оноогоод байна.
Өнгөрсөн зургадугаар сарын дундуур 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш долдугаар сараас хойш тасралтгүй өсч, өнөөдрийн байдлаар 2600 төгрөгтэй тэнцээд байна. Удахгүй 3000 төгрөгт хүрч болзошгүй талаар ч УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат УИХ-ын чуулганы /11.10/ -ны өдрийн хуралдаанаар онцолсон удаатай.
Ганц Д.Эрдэнэбат гишүүнээр зогсохгүй их хурлын гишүүд бүгд энэ талаар хэлэлцэж, ам.долларын ханшийг хэрхэн хазаарлах тухай хэлэлцэж толгойгоо гашилгах болов. Хэдийгээр Монголбанк гадаад валютын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ өсгөсөн ч ам.долларын ханш зогсолтгүй өссөөр байгаа юм.
Өнөөдөр Монголын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн хамгийн муу валютын нэгээр нэмэгдэх болсон.
Ам.долларын ханшийн өсөлт зах зээлийн зарчмаар эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Гэтэл Монголбанкинд орж ирэх ам.долларын хэмжээ өдрөөс өдөрт буурч Төв банкин дахь валютын нөөц дөрөв дахин багассан, гадаад валютын хадгаламж нэмэгдсэн гээд шалтаг, шалтгаан олон.
Тэгэхээр ам.доллар орж ирэх сувгуудийнхаа амсарыг хэрхэн нээх, үнийн өсөлтийг хазаарлах арга замыг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат олсон нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн бололтой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ам.долларын өсөлтийг хазаарлах дараах даалгаврын хажуугаар хариуцлагыг оноосон юм. Үүнд
Өнөөдөр Монголын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн хамгийн муу валютын нэгээр нэмэгдэх болсон энэ үед Сангийн сайд Б.Чойжилсүрэн дээрх хариуцлагатай үүрэг даалгаврыг биелүүлж, ам.долларын өсөлтийг зогсоож чадах эсэх нь хүн бүрийг сонирхлыг татсан үйл явдал болоод байна.
Хэрэв ам.долларын ханшийг бууруулж эс чадвал УИХ-ын эрхэм гишүүн Сангийн сайдынхаа сэнтийнээсээ бууж ч магадгүй гэсэн таамаглал бий юм.
24TSAG.MN
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа