УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр 15 цагаас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдээлэл болон, цаг үетэй холбоотой асуудлаар Төрийн ордны В танхимд хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна.
Тэрбээр ойрын үед санал бодлоо идэвхийлэн илэрхийлээд байгаа бөгөөд өмнөх хурадлааны үеэр:
“Эрх баригчдын гаргасан төсөв мөнгөний бодлогоос түмэн олноо сэтгэл санаагаар нь яаж уриалан дуудах вэ, сэтгэлгээний хүчийг яаж сэргээх вэ гэдэг зүйлийг олж харах болов уу гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ нөгөө л газраа ухъя, хүмүүсээс юм гуйя, хөрөнгө оруулагчид ирвэл биднийг их сайхан болгоно гэсэн юм яриад байна. Нөгөө л гуйлгачин зангаараа биччихсэн. Дотор нь морин тойруулга хийе, мөрийтэй тоглоомын газар байгуулъя гэсэн юмнууд ч байна.Бид сэтгэлгээний хямралд автчихсан байна гэж би дүгнэж байна. Монголын төр жинхэнэ зөв зүйл рүү орлоо гэж бодогдохоор юм хийхгүй байна. Хараад байхад Их хурлын чуулган чуулдаг бус маргаан хэрүүл хийдэг л газар юм байна. Гараас нь ажил гардаггүй, хямрал яриад л сууж байдаг. Уг нь түмэн олноо уриалж дууддаг байх ёстой.
Монголд эдийн засгийн хямрал биш сэтгэлгээний хямрал, тархины тураал нүүрлээд байна. Сэтгэлгээний хямралаас оюуны хувьсгал хийж гарцгаая.Эрдэнэтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэг зальжин нөхөр байна. Тэр хүнтэй нэг байшин дотор сууж байж яагаад дуудаж оруулж ирээд асууж болохгүй байгаа юм. Тэр 27 настай залууг, Монголбанкны түрүүчийн захирлыг дуудаж авчраад асуух ёстой. Ийм хэлэлцүүлэг хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ асуудлыг нүүр нүүрээ харж байгаад ярих ёстой. Эрдэнэтийн асуудлаар дээр дурдсан хүмүүс нүүр нүүрээ харж ярьж яадахгүй бол Үндэсний телевизэд цаг авах саналаа хүргүүлсэн байгаа” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан билээ.
PAPARATSI.MN
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа