Үзэгчдийг хоёр жилийн туршид дэлгэцийн өмнө уяж чадаж шоу энтертайнментийн анхдагч өндөр шалгуурыг тавьсан “Авъяаслаг Монголчууд” шоуг 8 настай балчираас 80 настай буурал хүртэл үздэг гэр бүлийн шоу гэдгээрээ онцлог. Дуу хөгжмийн оргил хаан, сонгодог хөгжмийн сор, “үгэн” үйлийн эзэн, цэнхэр дэлгэцийн хатагтай гээд салбар салбарынхаа хүрээнд өөрсдийн хийсэн бүтээсэнтэй эрхмүүдийг шүүгчээр оролцуулсан нь насны хийгээд өнгө төрхийн хувьд өвөрмөц сонголт гэхэд буруудахгүй. Тэгвэл тал талаас цугласан уран бүтээлчид бие биенийхээ талаар үе үе цухас дурддаг гэнэ. Хийлч Дээгий нэгэн ярилцлагадаа “Би Rokit bay-ыг бүр анх удаагаа харсан.
Хэн бэ, хаанаас ирсэн юм, юун тэр реппер энэ тэр гэж бодсон. Би огт сонирхож байгаагүй. Яагаад биднийг сонгосон юм бол гээд гайхаж байлаа. Гэтэл шоу маань өөрийн гэсэн дотоод дүрэмтэй. Дэлхийн 65 оронд зохиогдсон хамгийн амжилттай шоуны нэг. Аль ч оронд хүн төрөлхтөн бүгдээрээ л адилхан. Тэр олон сая хүнд таалагдаж чадсан гэдэг утгаараа биднийг ч бас дагуулсан. Шүүгчдийг ч бас тодорхой хэмжээнд тэр л шалгуураар сонгосон. Амьдрал дээр бид дөрөв шуудайнд хийсэн эвэр шиг хүмүүс л дээ” гэжээ. Үргэлжийн л шулуун шударга зангаараа үзэгчдийн ярианы сэдэв болж байдаг Дээгий маань шоунаас хойш Rokit bay-тэй их л дотно найзууд болсон мэт харагддаг нь реппер залууг сонсогч фэнүүдийнх нь эгдүүцлийг ихэд хүргэдэг гэсэн шүү.
Эх сурвалж:Шуурхай.мн
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой