УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой. Гэвч 10.40 цагийн байдлаар Ж.Батзандан, Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Энхболд, Ц.Цогзолмаа, Д.Хаянхярваа нарын зургаан гишүүн цагаа бүртгүүлсэн бол Л.оюун-эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Ундраа, Д.Гантулга, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, О.Содбилэг нарын найман гишүүн чөлөөтэй, томилолттой гэсэн мэдээг УИХ-ын албан сайт мэдээлжээ. Дээрх мэдээллээс харахад 62 гишүүн УИХ-ын чуулгандаа цагтаа ирээгүй байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал албан ёсоор тодорхой болоогүй ч Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж магадгүй юм.
Харин үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас "Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар" Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох аж.
NEWS.MN
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна
Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно
Х.Баттулга: С.Баярцогтыг дэмжихгүй. 2027, 2028 оны сонгуульд АН-ыг ялуулж, олонх болгох хүн генсек болох ёстой