Авьяаслаг Монголчууд шоуны хөтлөгч Дээгийг танихгүй мэдэхгүй хүн бараг байхгүй. Түүний өвөрмөц ааш, сээтэгнүүр занг хүн бүр л мэднэ. Энэ зан нь ч шоуг чимдэг гэсэн бодолтой олон хүн бий. Тэрээр шоуны үеэр оролцогч О.Баярсайхантай лагер цуг явах тухай нэгэн яриаг өрнүүлсэн. Шоуг үзсэн хүмүүс Дээгийг янз бүрээр л хэлж, ярьж байсан. Харин Дээгий О.Баярсайхан хоёр лагер явсан эсэх нь нууц хэвээр үлдсэн юм.
Тэгвэл тэрээр саяхан нэгэн ярилцлага өгсөн байна. Ярилцлагын үеэр сэтгүүлчийн “авьяаслаг Монголчууд шоуны оролцогч О.Баярсайхантай та лагер явсан уу” гэсэн асуултад Дээгий дараах байдлаар хариулжээ. Тэрээр “тэрийг оньсого мэт үлдээсэн дээр болов уу... Олны үг ортой ч байж мэднэ. Яг үнэндээ лагер дээр хамгийн гоё байдаг биз дээ. Хотод гэртээ бол нэг өөр. Харин байдаг газраасаа гараад агаар салхинд гарахаар өдөр тутмын биш онцгой мэдрэмж төрүүлсэн юм зөндөө болдог. Тэрийг л би санагалзаж хэлсэн” гэсэн юм. Дээгий ч биднийг гайхшруулж барахгүй юм даа.
Эх сурвалж: Breakingnews.mn
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна