АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намын Доналд Трамп сонгогдсон. Өмнө нь түүнийг тэрбумтан, хүүхэмсэг эр гэж тодорхойлдог байсан бол өдгөө “эрхэм ерөнхийлөгч өө” хэмээн дуудах болж.
Гэсэн хэдий ч олон мянган Америкчууд түүнийг үл хүлээн зөвшөөрч, “Трамп бол бидний ерөнхийлөгч биш” хэмээн жагсаал хийж байна. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй олон мянган жагсагчид Нью Йорк хотноо жагсаж, “Black lives matter” “ Рацист үзэлтэй, бэлгийн гаж донтой, цэнхэрүүдийн эсрэг Доналд Трамп зайл” хэмээх бичиг энд тэндгүй барьжээ.
Тэдгээр хүмүүсийн дунд Ардчилсан намын Хиллари Клинтонг идэвхитэй дэмжигч дуучин Мадонна, Шер нар байгаа бөгөөд жагсагчдад хандан дуу хоолойгоо төрд хүргэхийн тулд жагсаалын ширүүн тэмцлийг сонгох ёстойг уриалж байгаа аж.
Жагсагчид Юнион Сквер, Колумб серклөөс Трамп цамхагийг чиглэн жагсаалаа үргэлжлүүлж явна. Түүнчлэн Нью Йорк хотоос гадна Чикаго, Иллинойс, Портланд, Орегонд Доналд Трампыг эсэргүүцэгчид замын хөдөлгөөнийг хаажээ.
Эх сурвалж: ZONE.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ