Нийтийн дууны хүүхнүүд хөдөө төрхтэй, хөвөнтэй дээлтэй байхаа больсоон. Харин ч рок попын оддоос дутахааргүй чамин даашинзаар гангарч, хэн нь ямар урсгалаар дуулдаг вэ гэдэг нь ч ялгахад бэрх болсон. Сүүлийн жилүүдэд нийтийн дууны хөөрхөн хүүхнүүд нимгэн нойтон хувцаслаж, дуулахаасаа илүүтэйгээр биеийн гоо сайхан байдал, барби шиг болтол нь будсан төрхөөрөө уран бүтээлээ өнгөлөх болсон гэж хэлэхэд нэг их буруутахгүй л болов уу.
Саяхан нийтийн дуучин Х.Мөнгөнцэцэг гэх бүсгүй "Номин талст" хамтлагийн Т.Дэлгэрмөрөнтэй хамтран "Хайрын дээд хань минь" дууг сэргээн дуулсан. Клипны үеэр дуучин бүсгүй хэтэрхий энгэр задгай даашинз өмссөн нь дууныхаа утга агууламжыг “дэгсдүүлж” байна гэсэн шүүмжлэлд өртсөн. Үзэгчид дууг нь сонсохоос илүүтэйгээр түүний хоёр хөхийг нь харсаар байгаад таарсан гэгдэх... Аливаа нэгэн урсгалд, уран бүтээлд шинэчлэлт хийж болно оо, гэхдээ нийгмийн олонхи буюу ямар хүрээний “масс” дууг нь сонсдог вэ гэдгийг мартаж үл болно.
Залуу насны гоо үзэсгэлэнгээ хэлбэр болгож ашиглаад байх юм бол бидний сайхан малчин ардын дууг хэн сонсох болж байна даа. Энгэр задгай дуучин Х.Мөнгөнцэцэг энэ удаад ил гаргадаг биеийнхээ хэсгүүдийг ихэд нууцлан яваа нь манай зурагчины дуранд буужээ.
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ