С.Батсүх гавьяат аа хайрлаарай


Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай

Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий

Насан өндөр аав ээжээ хайрлаарай

Нартын жам нь булаачихна ай хөөрхий... хэмээн уянгалуулан дуулах Завханы гэх тодотголтой МУГЖ, дуучин С.Батсүх олон ч жил ард түмэндээ хайрлан хүндлэгдэж ирсэн уран бүтээлчдийн нэг. Урлагт туурвисан олон сайхан бүтээлийнхээ тайлан болгож өнгөрсөн хугацаанд арван удаа дууны цомог гаргасан. Өөрийн гэсэн студийг байгуулж, бусад өндөр төлбөр нэхсэн студийг царайчлахгүй амар гэгч нь дуугаа бичүүлж байгаа түүнийг хаанахын ямар ч тайзан дээр гарсан үзэгч түмэн сэтгэл хангалуун хүлээж авдаг.

 

Ямартаа л дуулсан дуунууд нь хит болж, өөрийнх нь дуугаар олон ч хүн гангарч байхав. Он цаг урсан өнгөрөн одовч бидний өмнөх үеийн уран бүтээлчдийн амьдруулсан эгшиг, аялгуу бүхэн үнэт эрдэнэ болон үлддэг жамтай. Чухам үүнийг л бидэнд өвлүүлэн үлдээж байгаа хүмүүсээ хүндлэхээс өөр яах билээ. 

 

PAPARATSI.MN