МҮОНТВ түүхэнд байгаагүй буруу үйлдэл гаргажээ


МҮОНТВ-н ерөнхий захирал Ц.Оюундарь дараах мэдээллийг хийжээ.

Үүнд: 11 сарын 08-ны оройны Цагийн хүрд нэвтрүүлгийн дундуур гаргасан "Шуурхай мэдээ" гэгчийн талаар бяцхан тайлбар хийхгүй бол хүмүүс маш их гайхаж, асууж шалгааж байна. МАН-ын явуулга ч гэж үзэх хүмүүс байна. Тийм зүйл огт байхгүй шүү.

 

Нам энд огт хамаагүй. Чухам юу болсон бэ гэвэл ОНТ-ийн мэдээ мэдээллийн Монголын Мэдээ сувгийн хэсэг ажилчид сувгийнхаа захирлыг сольж өгөөч, болохгүй байна, мэргэжлийн бус байна, ажлаас чөлөөлж өгөөч гэж надад хандан шаардлага ирүүлээд, өнөөдөр ХБХ зарласан юм. Би 2 шалтгаанаар ажилчдынхаа талд шийдвэр гаргасан. 1-д 40 хүний эрх ашгийг нэг даргынхаар сольж болохгүй гэж. 2-т дотоод асуудлыг олон нийтэд ил гаргаж ХБХ хийхийг буруу гэж үзээд түүнийг болиулахын тулд ажилчдынхаа шаардлагыг хүлээж авсан. Тэгтэл тэр дарга хариугаа ингэж авч, эфирээр над руу дайралт хийлээ. Манай ММ-ийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд Цагийн хүрд дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ...

 

Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Манайхан чинь бас ч гэж голтой нуруутай хүмүүс. Тэрийг нь мэдээд уг эвлүүлгийг өнөөх дарга ММ дээр монтажлаагүй, найзынхаа өрөөнд монтажилж бэлэн болгоод шууд эфирт өгсөн байсан. Энэ бол байж болшгүй үзэгдэл!!! Түүхэнд байгаагүй зүйл!!! Ийм буруу увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал!

 

PAPARATSI.MN