“Үлэмжийн чанар” дууг халзан толгой, хагас нүцгэн байдалтайгаар хийл хөгжмөөр эгшиглүүлж, өөрийн өвөрмөц содон хэв маяг гаргадагаар нь хийлч Дэлгэрцэцэгийг бид андахгүй мэдэх билээ.
Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоу тоглолтын хатуу шүүгчдийн нэг мөн бөгөөд оролцогчидтой ярилцсан илэн далангүй яриа нь “Урлагийн хүн байж хэт эрээ цээргүй аашилж байна” хэмээн хэд хэдэн шүүмжлэлийг араасаа дагуулсан төдийгүй Дээгийгийн шүүх арга барилыг төдийлөн таалахгүй байгаа хүмүүс фэйсбүүкт Дээгийг эсэргүүцэгчдийн хуудсыг хүртэл нээсэн.
Тэгвэл нэгэн ярилцлагадаа эмэгтэйчүүдэд хандаж нэгэн зөвлөмжийг өгчээ. Тэрбээр “Эмэгтэй хүн эзэмдүүлэхдээ дуртай. Ер нь эрэгтэй хүмүүс хүүхнүүдийн эмэгтэйлэг зан чанарт их татагддаг. Харин хүүхнүүд маань мэдрэмжээ олсон сээтгэнэлийг гаргаад сурчих хэрэгтэй. Бид өөрөө өөрсдийнхөө мэдрэмж, хүслээ гаргаад хэлье гэхээр ичээд жинхэнэ амсах ёстой жаргалаа өөрөө өөрсдөө булшлаад байдаг. Бурхан бидэнд маш ихийг өгсөн. Зөөлөн уруул, аядуухан харц бүр нэг бүх л юмыг өгчихсөн байхад түүнийгээ ашиглах дургүй. Аймхай” хэмээн зөвлөжээ.
ЭХ СУРВАЛЖ: MINFO.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ