2008 оноос Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажилласан Ч.Ганзоригийг дахин томилуулах талаар яриа гарсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болов. Тэрээр Эрдэнэтийг дөрвөн жил гаруй гарамгай удирдаж, Монгол Улсын төсвийн 70 хувийг бүрдүүлж ирсэн.
Үндсэндээ тэр жилүүдэд Ч.Ганзоригийн нуруун дээр Монгол улс тогтож байсан гэхэд хилсдэхгүй. Төрийн албан хаагчдын цалин, хөгшчүүлийн тэтгэвэр, оюутны тэтгэлэг, хүүхдийн мөнгө гээд Монголын өрх бүрийн амьдралын баталгааг хангахад үнэтэй нэмэр оруулсан хүн бол маргаангүй Ч.Ганзориг. Мөн түүнийг хувийн хэвшлээ сайтар дэмждэг гэж бизнесийн хүрээнийхэн ярилцдаг. “Ёстой жудагтай, хүнд тусархуу, шударга, зарчимч, за гэвэл ёогүй хүн дээ” гэж нөхөд нь үнэлдэг юм билээ. Үнэхээр ч Ч.Ганзоригийн тусламжтайгаар өөдөлж дэвшсэн олон хүн байдаг аж. Түүний ачаар амьдралын баталгаатай, ажил төрөлтэй болсон хүмүүс “Ганзоригийгоо шүтэж амьдардаг” гэж хүртэл хэлж байсан удаатай. Гэр бүлдээ анхаарал халамж сайтай, ноён нуруутай жинхэнэ эцэг хүн гэж түүнийг хэлж болно. Төрсөн хүү нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэхээр хүүхдүүдийнхээ хүмүүжил, мэдлэг боловсролд хэр анхаарсан нь харагддаг.
Ямар ч тохиолдолд гэр бүл нэгдүгээрт гэсэн зарчим баримталдаг Ч.Ганзоригоос зарим улстөрч, бизнесмэнүүд үлгэр дуурайл авууштай. Монгол ёс заншлаа дээдэлдэг. Үндэсний спортын хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийсэн гээд гавъяаг нь тоочоод барахгүй. Төр засгаас ч ажил үйлсийг нь үнэлж 2011 онд Төрийн соёрхол хүртээсэн юм. Ийм мэргэшсэн удирдагч эргээд Эрдэнэт үйлдвэрийнхээ даргаар очиход эрдэнэтчүүд алга нижигнүүлэн хүлээ авна гэдэгт итгэлтэй байна.
PAPARATSI.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов