“Шинэ үе” продакшны “Найзууд” шоу тоглолтын ээлжит цуврал МҮЭСТО-нд үргэлжилж байна. Энэ тоглолтод жүжигчин Л.Баттулга /Аглуу/, Н.Ариунболд /Бооёо/, С.Лхагвасүран гэсэн гурван гавьяат оролцож байгаагаараа онцлог юм. Хошин урлагийн “акулууд” гэгддэг гурван гавьяатын нэгдсэн “Найзууд- 2” шоу тоглолт танхим дүүрэн үзэгчидтэйгээр хаалтаа хийсэн. Гэвч "Найзууд-2" тоглолт өндөрлөж гуравхан хоноод л “Найзууд-3” тоглолт нээсэн нь үзэгчдийн хүлээлт, сэтгэл ханамж ямар байгааг харуулж байгаа юм. Авъяас чадвар, ур ухаан, анд нөхөрлөлийг нэгтгэсэн энэ удаагийн тоглолт мөн л нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулж байна гэнэ. Мөн нийгмийн үүрэг хариуцлагаа ихээхэн ухамсарласан урлагт, амьдралд хайртай гавъяатууд маань сайн үйлсэд бие сэтгэлээ зориулан тоглолтынхоо тодорхой хэмжээний ашгийг хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнд нь хэрэгтэй цагт хүргэж байгаа нь бахархууштай. Сэтгэл зүрхээрээ нэгдсэн гурван гавъяатын "Найзууд-3" тоглолтыг та үзэж нэг үдшийг мартагдахааргүй дурсамжаар дүүргээрэй.
Гавьяатуудын цоо шинэ хошин шоу тоглолт МҮЭСТО-нд өдөр бүр 19.00 цагаас болох бөгөөд тоглолтын тасалбар 12 мянган төгрөгийн үнэтэй.
factnews.mn
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов