Мэргэжлийн гэх тодотголтой энэ засгийн газрын дэд сайдуудын томилгоо эхнээсээ л элгийн юм болсон гэхэд болно. Хэмнэнэ, гамнана гэчихээд хэрэг дээрээ бол хэрэг нь гарахгүй байж мэдэхээр дэд сайдын албан тушаалд нэмж хөрөнгө мөнгө зарцуулах хэрэг үнэндээ байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгвэл дэд сайд ер нь хэрэггүй байсан юм бишүү дээ гэж харахад хүргэж байгаа хүмүүсийн нэг бол Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа Ш.Лхамсүрэн гэгч юм. Төрийн ажлын туршлагаар нойл, за харин бизнесийн туршлагаар бол сүрхий тэрбээр дэд сайдын албанд УИХ-ын дарга М.Энхболдын дэмжлэгээр очсон нэгэн. М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр он удаан жил ажиллаж ирснийх уяач найзуудаа Монгол Улсын сайдаар томилж нүнжигтэй загнасан нь нууц биш. Ш.Лхамсүрэн бол Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирсэн нэгэн. Тэр ч утгаараа М.Энхболд даргынхаа ивээл хайранд өлгийдүүлж сайдын сандалд суугаад байгаа нь хэвлэлийнхний анхаарлаас гараагүй ээ.
Өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд хэвлэлээр олонтаа гарчээ. Монголчууд нэр сүр муутай хүнд язгуураасаа таагүй ханддаг. Үг хийгээд үйлдэл цэвэр хүний нэр бүтэн байхаас яалтай билээ. Харин Ш.Лхамсүрэнгийн тухайд төрсөн дүү Ш.Алтанхуяг нь согтуугаар машинаа жолоодож яваад, хүүхдийн аминд хүрсэн байдаг. Уг асуудалтай нь холбоотой мэдээллүүд хэвлэлүүдээр нэлээд гарчээ. Тэдгээр нийтлэл материалуудын доор байгаа иргэдийн сэтгэгдлийг харахад ч, Монгол төрийн сайдын суудал гэдэг хэн хүн сууж болдог, хэврэгхэн суудал болсон юм байна гэсэн агуулга зонхилж байгаа юм.
Уг нь Ш.Лхамсүрэнгийн аав Б.Шүхэрт гавьяат эдийн засагч. Тэрбээр хүүхдүүдтэйгээ нийлж “Нүүдэлчин”групп байгуулсан байдаг. Компани нь өргөжиж улмаар охин компаниудаар хүрээгээ тэлсэн байдаг.
“Нүүдэлчин”групптэй холбоотой мэдээллийг интернэтээс харж үзэхэд нэг сонирхолтой зүйл байгаа нь тус компани Тавантолгой орд руу ч хуруу гараад дүрээд амжсан юм билээ. Нүүдэлчин группын охин компаниудын нэг “Уул Уурхайн Үндэсний Олборлогч” ХХК нь Төв, Өмнөговь, Булган аймгуудад алт, нүүрс, төмрийн хүдрийн орд газруудад олборлолт явуулдаг. Эрдэнэс Тавантолгойн Баруун цанхийн уурхайд олборлолт хийж ирсэн компани юм байна.
2013 онд Тавантолгойн тендерт ялсан “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийг нууж байгаа талаар мэдээлэл хэвлэлүүдээр гарсан байдаг. Мэдээллээс харахад тухайн үед “Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани олборлогчоор шалгарлаа гэх мэдээлэл гарснаар өмнөх засгийн үед шийдвэрлэгдээд байсан 40, 24, 18, 18 гэсэн харьцаа бүхий хуваарилалт бүрэн үгүйсгэгдсэн байдаг. “Хишиг Арвин Индустриал” компанийн зүгээс ч тендерт гурван компани оролцсоноос өөрсдийгөө ялсныг мэдэгдэж, Баруун Цанхийн талбай дээр үндэсний олборлогч компани ажиллахаар боллоо гэх мэдээллийг өгч байсан. Гэтэл тэр үед нэг компанийн нэр санаатай санаандгүйгийн аль мэдэгдэхгүйгээр орхигдоод байсан нь “Уул уурхайн үндэсний олборлогч” буюу “Mongolian National Operator Ltd” компани байсныг хэвлэлүүд онцолжээ.
Үргэлжлүүлэн энд дарж уншина уу
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов