Монголын Үндэсний Бөхийн Холбоо хуралдаж олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргасан бөхчүүдэд арга хэмжээ авах тухай журмыг гаргажээ.Энэххүү журманд: МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар батлав. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3-ийн “г” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү журмыг гаргаж байна.Дүрмийн 7.3.г-д бөхийн цээрлэх хэсэгт заасан “олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах” гэдэгт дараахь зүйлийг ойлгоно.
Үүнд:
1.1. Заал танхимд үзэгчдийн дунд өмсгөлөө өмсөж, соёлгүй байдал гаргах,
1.2. Барилдааны эхэнд үзэгчид бөхчүүдээ үл хүндэтгэн жагсаж гарахгүй байх,
1.3. цолтой бөхчүүд зориулалтын суудалд суухгүй байх,
1.4. Өрсөлдөгч бөхдөө болон засуул цэцдийн шаардлагын эсрэг заналхийлсэн үг(ална хядна, хохь чинь г.м)хэлэх буюу тийм үйлдэл(гараа далайх салаавч үзүүлэх г.м)гаргах,
1.5. Бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлэх,
1.6. Барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлэх,
1.7. Өмсгөлөө бүрэн гүйцэд хэрэглээгүй буюу өмсгөлийн стандарт хангаагүй байх, энэ талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх,
1.8. Барилдааныг түр зогсоох үед зориуд мэх хийх,
1.9. Шаардлагагүй үед эмч рүү дахин дахин очих, зөвшөөрөлгүйгээр барилдаанаас завсарлага авах(амрах, цай, ус, ундаа уух г.м)
Дээрх зөрчлийг гаргасан бөхчүүдэд хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
PAPARATSI.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов