Буриадын Кабанскийн районы төвд айлын нохойд уруулсны хохирлоо нохойн эзэн эмэгтэйг эзэмдэж “барагдуулсан” хэрэг гарчээ. Орон нутгийн диско бааранд оройжин наргисан 19 настай буриад залууг гэрийн зүг явж байхад нь гэнэт зуудаг нохой дайрч бараг урах шахжээ. Халамцуу залуу арайхийн зугтаан танилынхаа хашаанд орж аврагдсан гэнэ. Гэхдээ ахин дайрч магадгүй хэмээн тэднийхээс том хутга аваад цаашаа явжээ. Гэтэл гудамжны өнцөгт нөгөө нохой дахин дайрч хэдий хутгаараа хамгаалсан ч яаж чадалгүй хөлнөөсөө зуулгажээ.
Азаар хүн тааралдаж салгахад хэний нохой болохыг нь асууж аваад нөхөн төлбөр нэхэхээр явсан гэнэ. Буриад залуу хашаанд нь орон гэрийн эздийг гарч ирэхийг шаардаж хашгирчээ. Гэтэл эзэн нь биш харин эзэгтэй нь гарч ирсэн нь дунд насны тун аятайхан эмэгтэй байсан гэж хэрэгтэн дараа нь мэдүүлсэн гэнэ. Эмэгтэйн гадаад төрхийг тэр дор нь үнэлсэн хохирогч нохой нь урсаны “нөхөн төлбөрийг” биеэрээ төлөхийг шаарджээ. Татгалзахад нь авч явсан хутгаараа сүрдүүлж байгаад саравчинд нь орж хохирлоо “барагдуулаад” явсан ч цагийн дараа баригджээ.
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов