“Киви” хамтлагийн Ука ер нь л өөрийн гэсэн этгээд донж маягтай, түүнээсээ хэзээ ч санаа зовдоггүй нэгэн. Хэтэрхий энгийн аальтай, бусад олны танил эрхмүүд шиг наалинхайтаж, худлаа дүр эсгэсэн зангүй харагддаг. Хамтлагийнхаа хоёр гишүүнээс тусдаа өөрийн уран бүтээлээ хийгээд, тэр нь ч тун амжилттай яваа түүний хувьд ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж буй. Хэдийгээр ээж болсон ч хэзээ ч стилээ алдаж байгаагүй, эсрэгээрээ улам өнгө нэмээд буй Укагийн төрсөн өдөр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд болж өнгөрчээ.
Дуучин бүсгүй уригдсан зочдоо үндэсний хувцас буюу Монгол дээлээрээ гоёхыг хүссэн бөгөөд түүний баярт уригдсан үзэсгэлэнт бүсгүйчүүд ч өнгө алагласан дээлээр гоёжээ. Харин Ука өөрөө арай өөр өнгө төрхийг бүрдүүлсэн дээл өмссөн байхыг уншигч та зурагнаас сонирхож нүдээ хужирлаарай. Загварынхнаас дутахааргүй мэдрэмжтэй Ука ийнхүү урд өмнө нь харагдаж байгаагүй содон дээлээр гоёсон нь Монгол дээлний өнгө төрхийн халаа сэлгээг сольж байгаа мэт л сонихон харагдаж байна шүү.
PAPARATSI.MN
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов