Энэ сарын 5-ны өдөр ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгэ Герман улс руу зорчихоор Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагынхан саатуулсан гэх мэдээлэл байна.
Э.Сэлэнгэд Прокурорын байгууллагаас хилийн хориг тавьсан байсан гэх ба хөөрөхөд бэлэн болсон онгоцыг саатуулж түүнийг онгоцноос буулгасан байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын эх сурвалжаас тодруулбал “Мөрдөх албаныхан орон нутагт ажилтай байгаа тул нарийн зүйл хэлж мэдэхгүй байна. Манайд энэ талаар мэдээлэл одоогоор байхгүй байна. Хилийн хоригийг зөвхөн манай байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавина гэж ойлгож болохгүй” гэлээ.
Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, ямартай ч Э.Сэлэнгийг Монгол Улсын хилээр гарахыг хориглоод байгаа нь үнэн гэх ба энэхүү үйл явдал болохоос яг хоёр жилийн өмнө буюу 2014 оны 11-р сарын 5-ны өдөр ерөнхий сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаасаа огцорч байсан мөн өдөртэй давхцаж байгааг улс төрийн ямар нэг зорилготой гэж харах хүн ч байна.
Эх сурвалж: Medee.mn
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов