Манай тамирчин Г.Мандахнаран Рио 2016 наадмын сүүлчийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Ихтиёр Наврузовтай барилдан 7-6 харьцаатай хожиж явсан боловч эцсийн дүнд Наврузовт ялалтыг өгсөн.
Үүнээс болж бухимдан, тамирчнаа хамгаалж дэвжээн дээр гарч хувцасаа тайлан нүцгэлж, эсэргүүцлээ илэрхийлсэн хоёр дасгалжуулагчид нь буруу шүүлт явууллаа хэмээн шүүгчдийг нилээдгүй сандаргаад авсан. Ийнхүү Рио 2016 наадмаас урам муутайхан буцаж ирсэн МУГТ Г.Мандахнаран дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохоо ард түмэндээ амлаад буй. Өнгөрсөн өдрүүдэд Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “21 аймгийн Үндэсний ли”-гийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож буй чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран манай дуранд буусныг тантай хуваалцая. Тамирчин хүн аль ч спортод сурамгай байх нь арга ч үгүй биз ээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна