Гадаадын иргэн харьяатын газарт 2016 он гарсаар нийт 307 иргэн Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солих хүсэлт гаргасан статистик тоо байна. Эсрэгээрээ Монгол Улсын харьяат болохоор 20 иргэн, иргэншлээ сэргээх хүсэлтэй 23 иргэн шинээр хандсан байгаа юм. Монгол Улсын иргэншлээ солих сонирхолтой иргэдийн чухам хэн байв гэдгийг Гадаадын иргэн харьяатын газраас шууд нээлттэй мэдээлэх боломжгүй гэлээ. Иргэний харьяалал хуулиараа хувийн хүний нууцад хамааралтай байдаг аж.
Харин эх орныхоо иргэншлээс татгалзсан иргэдийн тухайд гаднын улсын иргэдтэй гэр бүл болсон, олон улсын спортын тэмцээн уралдаанд Монгол Улс биш өөр улсын нэр дээр оролцох болсон, үр хүүхдүүдийнхээ эрдэм боловсролд анхаарах, эсвэл эрүүл мэндийн хувьд гаднын улс илүү ээлтэй хандсан гэх мэт олон шалтгаан байдаг ажээ. Монгол Улсын харьяатаас гарах болон иргэншил хүссэн иргэдийн хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар хянан хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар иргэдийн иргэншил солих хүсэлтийг ёсоор болгодог.
Одоогоор Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан нэг, харьяатаас гарах хүсэлт гаргасан 2179, нийт 2180 иргэний хүсэлтийг хянан, Ерөнхийлөгчийн зургаан удаагийн зарлигаар шийдвэрлүүлжээ.
Харин өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан 13, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан 35, харьяатаас гарах хүсэлт гаргасан 30, нийт 78 иргэний хүсэлт хяналтын шатандаа байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан хоёр, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан 29, харьяатаас гарах хүсэлт гаргасан 32, нийт 63 иргэний хүсэлт хянагдаж буй юм.
1994 оноос хойш Монгол Улсаас гаднын бусад улс орон руу цагаачилсан 100 гаруй мянган иргэн байдаг гэсэн ерөнхий тооцоо байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн хоёр улсын иргэншилтэй байхыг хуулиараа хориглосон тул гадаадын иргэн болох бол заавал Монголын иргэншлээс татгалздаг аж.
1994 онд Гадаадын иргэний харъяатын алба үүсгэн байгуулагджээ. Чухам энэ үеэс Монголчууд гадаадын иргэн болж эхэлсэн байх юм. Монголчууд ихэвчлэн Америк, Канад, Герман, Франц зэрэг евро бүсийн орнууд руу манай улсын иргэд цагаачилж, тус улсын иргэн болсон байх юм. Харин цөөн тохиолдолд Япон, Солонгос зэрэг Азийн улс орны иргэнтэй гэр бүл болж иргэншлээ сольсон тухай эх сурвалж мэдээллээ.
NEWS.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна