Дөрвөн настай охин ээжийнхээ эцсийн хүслийг гүйцэлдүүлжээ


Барууны шар сайтуудын хуудаснаа сүүлийн үеийн хүүхдүүдийн итгэмээргүй сонин содон үйлдлийн талаарх мэдээллүүд олон бий. Тэгвэл тэдгээрээс нэгэн баатарлаг охины тухай мэдээг хүргэж байна.  Охиныг Нора гэдэг бөгөөд тэрбээр ердөө дөрөвхөн настай.  Хэдий нас бага, бие жижиг ч, охин өвчний учир хорвоог орхисон эхийнхээ эцсийн хүслийг гүйцэлдүүлсэн баатар юм. АНУ-ын Хойд Каролина мужийн иргэн Амбер Дэвис гэгч эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын маш ховор тохиолддог өвчнөөр өвчилж, цэл залуу 27-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

 

Өөрийгөө хорт хавдартай гэдгээ мэдсэн бүсгүй найз Хейди Спиллане гэгчээс ганцхан зүйл хүссэн байна. Тэр нь дөрвөн настай Нора охинд нь өөрийнх нь хуримын даашинзыг  өмсүүлж, амьдралд тохиосон тэрхүү онцгой өдрийг ганц удаа ч болов эргэн  дурсуулахыг хүсчээ.

 

Ийнхүү дөрвөн настай охин ээжийнхээ хуримын даашинзыг өмсч, эцэг эхийнхээ хуримаа хийсэн газарт нь очин зургаа авхуулсан аж. Гэхдээ харамсалтай нь гурван ч хүүхдийн эх болсон Амбер охиныхоо зургийг үзэж амжилгүй таалал төгссөн байна. 

 

MINFO.MN