Гучин насыг зооглосон хэдий ч үзэгч түмэндээ хэзээд хүүхдээрээ, оворгүй, өхөөрдөм харагддаг жүжигчин бол Э.Алдар билээ. Хөгжилтэй хөөрхөн дүрээрээ олны хайрыг татдаг тэрбээр СУИС-н нэг ангийнхан болох “Эмоци” продакшны Тэмка, найруулагч, жүжигчин Тамир, жүжигчин Баярбат нарын хамтаар “Boomtown” хамтлагийг үүсгэн байгуулалцаж, дараа нь хошин урлагийн “Маск” продакшнд харьяалагдах болсон.
Өдгөө нэг үеийн залуу уран бүтээлчдийн хамтаар “Brother hood” ахан дүүсийн нэгдлийг байгуулан дэлгэцийн бүтээлд хүч үзэж буй. Хэсэг хугацаанд гадаадын орныг зориод ирсэн нэгдлийн залуус нэгэн ижил хувцасаар гангаран эв нэгдлээ бататгадаг. Харин өхөөрдөм хөөрхөн дүрээрээ үзэгчдийн сэтгэлийг хөгжөөдөг Э.Алдар эр өсөж, эсгий сунана гэгчээр сахлаа нилээдгүй цаг хугацаа заран байж ургуулсан нь одоо л нэг “насандаа” харагдаж байгаагийн сацуу бас ч гэж зохимжтой харагдаж байх чинь ээ.
ЗОЛ
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна