АНУ-ыг устгах чадалтай цөмийн зэвсэг бүтээсэн үү


Хойд Солонгосын удирдагч АНУ-ыг устгана гэж дахин заналхийллээ. Ким Чен Ун “Тун удахгүй бид АНУ-ыг бөмбөгдөх болно. АНУ-ыг устгах чадвартай цөмийн зэвсгийг Пхеньян гаргаж авсан болохоо мэдэгдье” гэв. БНАСАУ тун удахгүй дахин цөмийн зэвсэг туршиж, олон улсад сүр хүчээ гайхуулах нь ээ. Тус улс 2000 км-т хүрч, онилсон байгаа устгах чадалтай цөмийн зэвсэгтэй болсон гэдгийг Ким Чен Ун хэлж байна.

 

Дээрх мэдээллийг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам шалгаж эхэлжээ. БНАСАУ цөмийн туршилт хийж, дэлхий дахинд хохирол учруулж магадгүй байгаа учир хэдхэн хоногийн өмнө АНУ тус улсын эсрэг авсан хоригоо чангатгасан юм. Мөн БНСУ цэрэг армийн бэлэн байдлаа хангахаар батлан хамгаалах салбарынхаа 2017 оны төсвийг нэмнэ гэлээ. Хойд Солонгос улс энэ онд хоёр удаа цөмийн туршилт хийж, хэд хэдэн баллистик пуужин хөөргөж туршаад байна. БНАСАУ өдөөн хатгасан үйлдлээ хэзээ ч хийж болзошгүй байгаа учир ямагт бэлтгэлтэй байхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ албаныханд даалгасан билээ. Өмнөд Солонгос болон АНУ Хойд Солонгосыг байнга ажиглаж байгаа юм. БНАСАУ-ын түрэмгийллийн эсрэг хориг арга хэмжээ авч, тус улсад шахалт үзүүлэхэд бусад улстай хамтран ажиллана гэдгээ БНСУ мэдэгдэв.

 

Харин Хойд Солонгос улс цөмийн хөтөлбөрт нь хориг тавьсны хариуд армиа бэлэн байдалд шилжүүлж, хилийн хамгаалалтаа нэмэгдүүлээд байна. БНАСАУ-д олон улсын зүгээс ирэх аюулаас улс орноо хамгаална гэж тус улсын удирдагч Ким Чен Ун мэдэгдээд цөмийн туршилтаа хүссэн үедээ хийнэ гэсэн билээ.

 

Хойд Солонгост хүний эрхийг зөрчиж байгааг АНУ онцоллоо. АНУ-ын Төрийн Департаментын туслах нарийн бичгийн дарга Скотт Басби “Хүний эрх зөрчсөнийх нь төлөө Хойд Солонгосын албаны хүмүүст хариуцлага хүлээлгэнэ. Тэднийг хар жагсаалтад оруулах болно” гэв. Жагсаалтад оруулах хүмүүсийн нэрсийг ирэх сард зарлах аж. 

 

AMJILT.COM