Энэ долоо хоногийн эхэн өдрүүдэд олон залуу модель Victoria”s Secret загварын шоунд шалгарснаар, амьдралынхаа хамгийн том мөрөөдлийг биелүүллээ. Адриана Лима, Хайди Клум, Тайра Бэнкс гэх зэрэг дэлхийн хэмжээний алдартай загвар өмсөгчдийн карьерыг эхлүүлж байсан энэхүү гайхамшигт тайз дээр алхана гэдэг модель хүний статусыг хормын зуур өсгөж өгөх асар том боломж юм.
Арваннэгдүгээр сарын сүүлээр үзэсгэлэнт Парис хотод зохиогдож, телевизээр арванхоёрдугаар сарын 5-нд цацагдах энэ удаагийн Victoria”s Secret загварын шоунд нийт 52 загвар өмсөгч оролцох нь батлагджээ. Ингэснээр брэнд өөрийн түүхэнд дэх хамгийн өргөн хүрээтэй шоуг зохион байгуулах гэж байна. Анх удаагаа тайз дээр гарах гэж буй нийт 16 модель дунд олны танил Белла Хадидаас гадна мөн high fashion ертөнцөд амжилт олсон Дилон, Херрит Пол ба Аланна Эррингтон нар багтжээ. Мөн брэндийн албан ёсны сахиусан тэнгэр өргөмжлөлийг хүртсэн нийт 14 моделиос зөвхөн 12 нь л энэ жилийн шоунд оролцоно. Бехати Принслоо, Кэндис Свейнпол нар саяхан төрсний улмаас энэ жилийн шоуг алгасахаар болжээ.
Өнгөрсөн жилийн загварын шоуны рейтинг 2014 оныхтой харьцуулбал 30% хувиар буурсан гэх судалгаа гарсан нь зохион байгуулагчдыг нэлээд цочроосон байгаа. Тиймээс тэд энэ удаад Парис хотын аварга том The Grand Palais барилгыг эзэлж, урьд өмнөхөөсөө илүү нүсэр төлөвлөгдсөн, шинэлэг шоу хийхээр зорин ажиллаж байна.
Ингээд тун удахгүй болох гэж буй оны томоохон арга хэмжээнд оролцох гэж буй бүх моделиудтай танилцацгаая.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ