УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, М.Батчимэг, Л.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэй байсан Нэг ардчилал фракц тарснаа албан ёсоор зарласан.
Фракцаа тараасан эрхмүүд АН гэх нэг тугийн дор нэгдэхийг намынхандаа уриалсан юм.
Тэгвэл тэдний уриалгыг Баян-Өлгий аймгийн АН-ынхан дэмжиж, намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн байна.
Тус шаардлагад фракц хоорондын талцал, хэдхэн бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж АН удаа дараагийн сонгуульд ялагдсан гэдгийг онцолсон байна. Тиймээс Нэг ардчиллын санаачилгыг дэмжиж, намын удирдлагыг гартаа авахыг санаархсан фракц, бүлэглэлийг бүгдийг нь тарааж, зөвхөн Ардчиллын туган дор нэгдэж, шинэчлэлийг эхлүүлэх ёстой гэдгийг намын удирдлагадаа уламжилжээ.
24tsag.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна