Чуулган: МАН-ынхан уур бухимдлаа нам дотроо гарга


 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.

Өнөөдрийн /2016.11.03/ хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал зөрүүтэй томьёоллоор санал хурааж байна. Энэ үеэр гишүүдийн зүгээс АТГ-тай холбоотой олон санал гомдол хэлсэн. Тухайлбал, "АТГ төрийн албанд томилогдоход зөвшөөрөл өгдөг том газар болсон байна" гэж гишүүд гомдоллов.

 

Х.Энхжаргал:
Х.Энхжаргал:

 

АТГ-ЫН ДАРГА Х.ЭНХЖАРГАЛ:

-АТГ улс төрийн боловсон хүчний газар болчихлоо. Томилж болно, болохгүй гэсэн зөвшөөрөл өгдөг газар болчихлоо гээд байна. Тийм юм байхгүй гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлмээр байна. Ашиг сонирхлын хуулийн дагуу гурван төрлийн зөвлөгөө өгдөг. Түүнээс гарын үсэг зураад шийддэг юм байхгүй.

 

Ц.Нямдорж
Ц.Нямдорж

 

Ц.НЯМДОРЖ: Г.Алтан “Эрдэнэт”-д очно гээд байгаа. Тийм хүн тэнд очихгүй ээ. Тэр тухай би хэнтэй ч яриагүй. Хоёрдугаарт, улс төрийн томилгооны хийхдээ дандаа шат дарааллаар нь төрийн ажлыг хийж явсан хүнээр удирдуулбал сайн байна.

 

О.Баасанхүү
О.Баасанхүү

 

О.БААСАНХҮҮ: 20 жил Хууль зүйн сайд хийгээгүй болохоор үнэндээ би мафийн тогтолцоо бүрдсэн эсэхийг мэдэхгүй юм байна. “Эрдэнэт”-д ам дамжсан зөндөө яриа байдаг. Ардын намын 65 одоо ганц хүн рүү дайрахаа боль. Хөтөлбөр яах вэ. Хөтөлбөрөө батлуулахаас өмнө 51 хувьд шахаа байсан уу, үшүй юу гэдгийг шалгаарай. Мерит зарчим гэснээс барилгын сайдад нэг хүүхэн дэвшсэн, танайх ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн. Эрүүл мэндийн сайд 10 давхар байшинтай гэсэн, түүнийгээ зарсан гээд танайхаас ашиг сонирхолгүй гээд бичиг авчихдаг. Танайх бичиг өгөх ёстой юм уу, эсвэл үүнийг нь шалгах ёстой юм уу.

Ер нь хүчтэй нь хүчгүй рүүгээ дайрах биш, уур бухимдлаа нам дотроо гарга. Ц.Нямдорж гишүүнээ таныг телевизгүй гэхэд би шоолоогүй. Хуулийн байгууллагын шалгалтад нөлөөлөхгүй гэсэн арга гэж л харсан. Хуулийн байгууллагадаа итгэхгүй бол дахиад шинээр хүнээ тавь л даа.

 

Ж.Батзандан
Ж.Батзандан

 

Ж.БАТЗАНДАН: АТГ-ын нөхдүүдэд хандаж нэг юм хэлмээр байна. Шилэн данс баталсан шалтгаан төрийн санхүүг ил тод болгоход чиглэгдсэн. Гэтэл сүүлийн үед энэ хуулийн хэрэгжилтийг гажуудуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг дэмжиж байна. АТГ-ын мөрдөн байцаагч нартай уулзахад төрийн дарамт шахалтаас болоод томоохон хэргийг шалгаж чадахгүй байна гэдэг. Монголд нам гэж байхаа больсон. Монгол бүлэглэлийн гарт орсон. "Жаст"ын Ш.Батхүү гэдэг хүн С.Баярын үед 100 гаруй сая төгрөг авчихлаа. Цагаан суваргын ордыг нэг компани ямар ч мөнгө төлөлгүй авчихлаа. Х.Энхжаргал даргад хэлэхэд, хөтөлбөр дутаагүй, цаас дутаагүй. Таны алдаа онооны тухай зөндөө сонссон. Тиймээс эр зоригтой ажиллаарай гэж хэлье.

 

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN