Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын “Пентатоник” академын ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгионыг бид ПАПАРАЦИ зургандаа онцолж байна. Сэтгүүлч байсан Б.Долгион урлагт уруу татагдаж, орцны улаан буланд гитар даран дуулдаг байсан гэдгээ дурсан ярих дуртай.
Аав, ижий нь дуулах авьяастай байсан учраас дүү Б.Ангирмааг нь ч бас урлагийн хүн болоход нь нөлөөлсөн гэдэг. Өдгөө нэгэн гэрийн ах дүү болох Б.Долгион, Б.Ангирмаа нар рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийнэ тамгалсан. Ах дүүс шинээр төрөн гарч буй уран бүтээлчдэд өөрсдийн алтан сургаалиа хайрлан, рок попын урлагтаа хүчин мөхөс болтлоо зүтгэхээ үргэлж батлан харуулдаг билээ. Ингээд ноён Долгионы сүүийн үеийн зурагнаас уншигч тантай хуваалцая. Ер нь л хэзээ хэзээнээсээ хослолоор гангардаг түүний хүзүүндээ зүүсэн алчуур нүдэнд тусаад авна лээ. Пентатоник Долгионы нарийн урлагийн мэдрэмж ч нарийн, загварын мэдрэмж ч нарийн шүү.
ЗОЛ
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ