”Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Г.Алтанг томилсон талаарх яриа чих дэлсээд багагүй хугацааг үдээд буй. Монголын топ 100 тэрбумтан баячуудын жагсаалтын 53 – т бичигдсэн “Алтжин”-гийн Г.Алтан гэх энэ эмэгтэй нэг хэсэг жинхэнэ хэвлэлийн хатан хаан байв. Экс нөхөр “Сапу” компанийн захирал асан С.Жамьянсүрэн Г.Алтангийн эсрэг гомдол гаргаж, гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл өгөхдөө “Миний эхнэр Г.Алтан нь “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүүтэй гэр бүлийн харьцаатай” гэж хүртэл ярьж байсан гэх мэтээр үлгэр хүүрнэвэл их юм гарна. Чухамдаа бол тэр үеэс хойш Б.Наранхүү, Г.Алтан гэх хоёр хүний хувь, хувьсгалын асуудал дуулиан шуугиан дагуулах болсон юм уу даа.

Б.Наранхүү улс төрд эргэлт буцалтгүй орж, Г.Алтан хатагтай чимээгүйхэн бизнесээ цэцэглүүлсээр өнөөг хүрч иржээ. Тусгаар тогтнолын ордны дээд давхарт оффислодог хатагтайн улс төрийн угшил холбоо МАН-тай эртний холбоотой. Нам нь ялсан энэ өдрүүдэд тэрээр хүртэх ёстойгоо хүртэж Эрдэнэт үйлдвэрийн захирлын албанд тохоон томилогдлоо гэсэн мэдээлэл цацагдаад байна. Намаа ивээн тэтгэгч №1 нөхдийн нэгний хувиар түүнд энэ зэргийн албан тушаал өгөх нь зүйн хэрэг биз. Ийн хэзээ ч бүү бууж өг уриатай Г.Алтан хатагтай жар гарсан насны өнгөн дээр улсын том үйлдвэрийн эзэн сууж, хэн болохоо харуулж магадгүй л байна. Гэвч энэ бат ноттой мэдээ биш, Төрийн банкны захирал болох нь гэсэн “шуум” ч дэгдэж явна. Ямартай ч хатагтай ямар нэг албан тушаал авах нь тодорхой болжээ.

Ингэхэд хэзээд ганган шаавай явдаг тэрээр хэдхэн хоногийн өмнө манай дуранд өртөхдөө овоо өтлөө юу гэмээр харагдсан. Мэсгүй гоо засал хараахан моод болж дэлгэрээгүй цагт косметик мэс заслыг хайр гамгүй хийлгэсний гор ч юм уу, эсвэл насны сүүдэр ч юм уу, ямартай ч үргэлжид 25 настай байх мэтээр хүлээж авсаар байсан хатагтайн энэ төрх нэг л танил бус. Гэвч богино хормойтой банзал, өндөр өсгийтөөсөө бол татгалзаагүй л явна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье