Улс төрчдийн дотроос хамгийн хэл амтай, хатуухан үгтэй, ёжтой, мөн бусад гишүүдийнхээ тухай болохоос нь болохгүйг хүртэл нь тэмдэглэсэн “хар дэвтэр”-тэй гэхчлэн маш олон тодотголтой Ц.Нямдорж улс төрд удаж байгаа мундагуудын нэг. Одоог хүртэл намжаагүй байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хөндөн, хэл амаа билүүдэж байгаа түүнийг Увсын бүлэглэлийг толгойлон, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд шунамхайрч байна хэмээн хардах болсон.
Мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл ч гараад байна. Ер нь бол түүнийг дэмжих баг аль хэдийнэ ажилдаа орсон гэнэ. Зуун жилийн дараа Увсаас төрж буй удирдагч Ц.Нямдоржыг дэмжих хөдөлгөөн өрнөөд байна гэнэ шүү цаана чинь. Тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Намайг ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг хүмүүс цөөнгүй байдгыг би мэднэ ээ, хэрвээ боломжтой бол би ерөнхийлөгч болно” гэсэн гэнэ дээ. Түүнчлэн түүнийг дэмжиж байгаа нутгийн ард иргэд нь шулуухан гэгч нь шуудхан Ц.Нямдоржыг ерөнхийлөгч болгохоо мэдэгдээд эхэлсэн байна. Энэ талаар Увсын мэдээ сонинд “Нам төрийн их удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Мөнхбат нарын залгамжлагч бол УИХ-н дэд дарга Ц.Нямдорж юм. Увс аймагтаа ирээд хэлэхдээ: Их Халхтай үзэлцдэг ганц бага ястан Баяд байг лдаа, Увс хүн Улсын ерөнхийлөгч болох учиртай... гэж хэлсэн. Тэр бол Монгол төрийн их удирдагч бөгөөд Орос, Хятад улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч. Эрдэнэт үйлдвэрээр дөрөөлөөд ерөнхийлөгч болох хэрэгтэй” гэж нийтлэсэн байх юм гэнэ.
ЗОЛ
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна