“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор П.Анужинг мэдэхгүй хүн цөөн болжээ. Ардын уран зохиолч, их бичгийн хүн Б.Лхагвасүрэнтэй хамтран нэвтрүүлгээ хөтлөн олонд танигдахын хажуугаар амрагийн явдлаараа айхтар хүчтэй давалгаалан олны хэл амны бай болсоор ирсэн.
“Монгол тулгатны зуун эрхэм” нэврүүлгийн найруулагч, “HERO” энтертайментын захирал Баатартай нэг хэсэг хамтран амьдарч, эхнэр хүүхдээс нь салган, өөрөө ч нөхөр болон хоёр хүүхдээ орхин “дураараа дургиж” явсан. Арлын Японд ажиллаж, амьдарч ирсэн, арвин их туршлагатай гэж цээжээ дэлддэг тэрбээр 2016 оны УИХ-н сонгуульд нэр дэвшиж, улс төрийн тогоо рүү өнгийх гэсэн оролдлого нь бүтээгүй. Тухайн үед тулгар биетэй байхдаа найруулагч Баатартай орон дотор янаглаж байгаа бичлэг нь олны өмнө ил болж, ёстой л магтсан хүүхэн хуриман дээрээ унгана гэгчээр ёс зүйтэй хөтлөгчийн бусармаг явдал хэвлэлийн бай болсон.
Түүгээр ч барахгүй Баатарын эхнэр жүжигчин Ундралыг элдэв үгээр доромжилж байгаа бичлэг нь дахин олонд цацагдаж “хумсаа нуусан муур” аятай хөөрхөн гэгч нь наалинхайтаж чаддаг Анужингийн жинхэнэ төрх дахин ил болсон. Хамгийн гол нь үзэгч түмний үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэгд зүй ёсоор тодорсон “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн нэр хүнд Анужингийн амрагийн явдлаас болоод “нам унасан” гэхэд болно.
Үүнд ч дотроо эгдүүцэж явдаг Б.Лхагвасүрэн гуай Анужин руугаа дорвитойхон шиг хэдэн хатуу үг чулуудаад авсан гэдэг юм билээ. Өдгөө мөн л эхнэрийг нь хэл үгээр доромжлон байж “Минт” цэнгээний газрын “босс”-ын эхнэр болоод гурав дахь хүүхдээ төрүүлэн амьдарч байгаа бүсгүй саяхан манай улсад болж өнгөрсөн “FACE OF BEAUTY INTERNATIONAL” тэмцээний шүүгчээр ажилласан нь загварын салбарынхны дургүйг хүргээд авсан. Өчнөөн арван жил салбартаа хүч үзсэн туршлагатай дизайнер болон моделиуд “Загварынхны нэр хүндийг гутаалаа” хэмээн хатуухан шиг байр сууриа илэрхийлсэн. Нээрээ ч манай зурагчны дуранд өртсөнчлөн түүний хувцаслалт, стиль арай л биш ээ. Нярайлаад удаагүй байгаа гэхэд энэ өвлийн хүйтэнд доогуураа зуны гуталтай, дээгүүрээ “жадайсан” жижигхэн күртиктэй, дотуураа дээл юмуу эсвэл даашинз нь мэдэгдэхгүй унжуургатай явж байгааг нь ээ.
ЗОЛ
PAPARATSI.MN
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ