Энэ оны аравдугаар сарын 31-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож өнгөрсөн билээ. Жил болгоны энэ өдөр уламжлал ёсоор улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг шагнадаг.
Энэ удаагийн Монгол улсын Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн тус одонгоор МУГЖ, ОХУ-н Буриад улсын Гавьяат жүжигчин, “Большой” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар тодорсон билээ. МУ-н ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний хүндэт шагналыг Морин цагыг бэлэгшээн ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн бөгөөд шагнал гардуулах ёслолын үеэр Г.Ариунбаатарын төрөл төрөгсөд болон дотны анд нөхөд, урлаг соёлын салбарынхан халуун баяр хүргэн, баярт мөчийг нь хуваалцсан юм. Дашрамд дуулгахад “Чингис хаан” одонг есөн цэн алттай тэнцэх мөнгөн шагнал дагалддаг байна.
ЗОЛ
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна