МАН-ын дэвшүүлсэн хүн нь луйварчин хулгайч ч байсан хамаагүй томилогддог цаг өнгөрөөд байна. Хэдийгээр Засгийн газрыг бүрдүүлэхэд хотын фракцынхан хүч түрч чадсан асуудал нь дэндүү хурцадсан “Эрдэнэт” үйлдвэрд ааглаж чадахгүй нь тодорхой боллоо. МАН дахь өрсөлдөгч бүлгүүд алдарт Т.Бадамжунай болон “Алтжин” компаний Алтан нарын хүрээнд тохироо найраа хийж байгаа. Гэхдээ аль алинийг нь ард түмэн хүлээж авахгүй. Тэд хэн гэдгээ харуулчихсан улс. Жунайгийн тухай яривал далай шиг их юм бий. Алдарт “Увс” фракцийн нууц санхүүжүүлэгч гэж цоллогдож байгаа “Алтжин” хатагтайн тухайд олон нийт сайн амтай биш.
Гэхдээ түүнд нэг “үхлийн барьц” байгаа нь хуучнаар Ленин музейг барьцаалан МАН-д зээлүүлсэн нэг сая доллар гэж бий. Энэ мөнгө одоо ч төлөгдөөгүйн дээр зээлүүлэгч нь Тусгаар тогтнолын ордноор барьцаагаа солихоор хүчилж явсан. Өдгөө энэ барьц дээр Увс фракцын даралт шахалтыг нэмбэл хүссэндээ хүрч магад. Гэхдээ л нам дотроо тохиролцож чадах ч цаана нь олон нийтийн эсэргүүцэл гэж айхтар зүйл бий.
Иймд нэгэнт аль аль нь “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал болж чадахгүйгээс хойш хэн хэн нь хүлээн зөвшөөрч болохуйц гуравдагч хүнийг гаргаж ирэх нэг хувилбар нөөцөнд үлдсэн. Тэр хувилбараар “Оюутолгойн” балагтай гэрээнд гарын үсэг зурсан сайд асан Д.Зоригтын нэр яригдаж байна. С.Баяр, Н.Багабандийг бараадаж явдаг тэрээр чих зөөлөн, үгэнд оромтгой гэдгээрээ шаардлаганд таарч байгаа аж. Мөн өөрийн гэх тодорхой байр сууриа илэрхийлдэггүй нь бас авууштай гэнэ. Ийм нялцгар хүнийг 49 хувийн талынхан ч хүлээн зөвшөөрөх талтай.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна