УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр хэвлэлд ярилцлага өгчээ.Түүний ярилцлагаас нэг асуулт, нэг хариултыг онцолж байна.
-Ардчилсан намын дарга нь ч, генсек нь ч үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүс. Тэр утгаараа үүрэг гүйцэтгэгчид намын шинэчлэлийг тодорхойлохгүй гэх хүмүүс байгаа. Тэгвэл танай намын шинэчлэлийг хэн хийх юм. ҮЗХ-ны хурлыг хэн зарлах ёстой юм бэ?
-Л.Гантөмөр: Яг үнэндээ бол Ардчилсан намыг шинэчлэх хүсэлгүй, шинэчлэлийг хүсэхгүй байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс л больчих хэрэгтэй. Ардчилсан намыг өмчилчихсөн, ардчиллыг өмчилчихсөн хүмүүс ч бий. Бүгд л харж байна. Дарга болоод төрчихсөн юм шиг байрнаасаа хөдлөх дургүй тийм хүмүүс одоо больчих хэрэгтэй. Ардчилсан намыг гишүүдэд нь өгөх хэрэгтэй. Тэгвэл Ардчилсан намын шинэчлэл хурдан явна. Эсэргүүцээд яваад байвал удаан явагдана. Гэхдээ, тэд яаж ч саад болсон бай Ардчилсан нам шинэчлэгдэнэ.
POLITIK.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна