Санамсар болгоомжгүйгээс үүдэн бусдын амь насанд хүрэх тохиолдол буурах байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр СХД-ийн цагдаагийн хэлтэст “Хилчин” хотхонд хүн нас барлаа гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад, тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 37 настай Ц нь “Porter” маркын автомашинаар нүүрс буулгаад хөдлөхдөө тус хотхоны..... тоотод суух нэг ой зургаан сартай С-ыг хойд дугуйгаараа дайрч амь насыг нь хохироосон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Мөн золгүй байдлаар амиа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Хонхор” зөрлөг дээр ачааны вагоноос 30 настай Э нь барилгын хавтан зөөж байгаад дарагдаж гэмтэн эмнэлэгт хүргэгдэн очоод нас баржээ.
Түүнчлэн Архангай аймгийн Батцэнгэл сум Цац баг “Могой” гэх газар мод бэлтгэж байсан 41 настай О нь модонд дарагдаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Zaluu.com
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна