Ихэнхи хүмүүс нууж “долоодог”. Харин ЗТ-ийн дэд сайд Шилэн Цогоо гуай шилэн нэрэндээ тааруулан тал засалтаа ч шилэн хийдэг болжээ. Тэрээр аварга Асшёорюүгийн ямар нэгэн гуйлт эсвэл хүсэлтийг зохицуулж өгчээ. Зохицуулалтын дагуу Эрдэнэбаатар гэдэг мундаг том дарга аварга руу ярих агаад ингэснээр Чингис хаан нисэх буудлаар үйлчлүүлэхэд үүсэн саад тээг нь арилах аж.
Уг нь аваргад ямар ч байгууллага тэр тусмаа үйлчилгээний газрууд дуртайяа үйлчилмээр санагдах юм. Харин нисэх буудалд ямар саад үүссэн юм бол... Төрийн албанд орсон хүн тэр тусмаа дэд сайдтан төрийн ажлаа л хийх хэрэгтэй. Энэ мэтээр нэртэй алдартай хүмүүсийн өмнөөс зохицуулалт хийгээд явбал ардах ажил нь хэцүүдэх байх. Гэхдээ Шилэн Цогоод зулгуйдах цаг гарч байгаа нь дэд сайдад угаасаа хийх ажил байдаггүй, зав ихтэйг харуулж байна.

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна