Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ.
Энэхүү барилдаанд улсын начин Э.Даш үзүүрлэж, их шөвөгт улсын начин Э.Энхбат, улсын гарьд Б.Гончигдамба нар үлдсэн юм. Энэ удаагийн барилдааныг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх нар манлайлан барилдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчит 128 бөхийн барилдааныг үзэж сонирхов. Мөн тус бөхийн барилдааныг Монгол төрийн тэргүүн дээд шагнал-“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, иргэд үзэв.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна